Иргэний нисэхийн байгууллага, аж ахуйн нэгж, агаарын тээвэрлэгчид, нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдэд холбоо, навигаци, бодит ажиглалт, цахилгаан хангалтын найдвартай үйлчилгээг үзүүлэх
Холбоо, навигаци, бодит ажиглалт, цахилгааны тоног төхөөрөмж, байгууламжуудын тоног төхөөрөмжийн найдваржилтыг 99,9999% хүртэл дээшлүүлж, нислэгийн аюулгүй ажиллагааг хангах
Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын харъяа Холбоо, Навигаци, Ажиглалтын алба нь Иргэний нисэхийн дүрэм 171-ын дүрмийн шаардлагыг бүрэн хангасан агаарын навигацийн үйлчилгээний техникийн байгууллагын гэрчилгээжсэн байгууллага юм. Тус алба нь Иргэний нисэхийн дүрэм болон холбогдох хууль, дүрэм, журам, заавар, олон улсын иргэний нисэхийн байгууллага ICAO-ын заавар, зөвлөмжид нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Холбоо, навигаци, бодит ажиглалтын үйлчилгээний алба нь өнөөгийн байдлаар нийт 210 инженер техникийн ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус алба нь үндсэн 9 хэсгээс тогтоно.
Манай байгууллага нь Монгол Улсын иргэний нисэхийн багц дүрэм болон Олон Улсын иргэний нисэхийн байгууллага ICAO-ын дүрэм, зөвлөмжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай байгууллага 2014-2015 онд доорх дараах төсөл, төлбөрүүдийг хэрэгжүүллээ.