Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /var/www/cns1/home.php:1) in /var/www/cns1/maincore.php on line 167

Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /var/www/cns1/home.php:1) in /var/www/cns1/maincore.php on line 183
Холбоо Навигаци Бодит Ажиглалтын үйлчилгээний алба - Мэдээ
May 23 2013 00:03:08

Цэс

Хуанли
Зурхай, Цаг агаар, Валют
Тавтай морилно уу

• • Юм мэддэг хүн нэг их яриад байдаггүй. Ярьж байгаа хүн харин мэдэхгүй байх нь олон. /Лаоз/ • Зан суртахуун засрахаасаа эвдрэх нь амархан. /Вовенарг/ • Магтаалд тэнцэх хүн байдаггүй. /Василий Разанов/ • Гүйж яваа хүн л унадаг. Мөлхөж байгаа хүн унадаггүй. /Плиний/ • Дээд зэргийн бардам эсвэл дээд зэргийн ноомой байх аль аль нь л өөрийгөө дээд зэргээр мэдэхгүй байгаагийнх. /Спиноза/ • Дуугүй байх нь заримдаа хамгийн хатуу шүүмжлэл болдог. /Чарьлз Бакстон/ • Алдар хүнд гэдэг их ашиг муутай бараа даа. Их үнэтэй хэрнээ хадгалах ая даадаггүй. /Оноре Де Бальзак/ • Бурхан ч сэтгэлээс гардаг. Буг ч сэтгэлээс бүтдэг. /Данзанравжаа/ • Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг. /Ги Де Мопассан/ • Амьдралд чи дуртай юу? Дуртай бол цагийг бүү дэмий үр. /Франклин/ • Хүн хоёр амьдардаггүй. Гэтэл нэг ч удаа амьдарч чаддаггүй хүн олон бий. /Фридрих Рюккерт/ • Хүн энэ хорвоод баяжихын тулд биш жаргахын тулд амьдардаг. /Стендаль/ • Өнөөдөр бахархах юмгүй хүн л өчигдрийнхөө гавъяагаар сагсуурдаг. /Цицерон/ • Үг гэдэг навч мэт. Дэндүү их навчтай модонд үр жимс тун бага. /Александр Поун/ • Ямарч ажлыг залхуурал маш хүнд болгодог. /Франклин/ • Хүн болгонд л тэнэг бодол төрдөг. Ухаантай хүн түүнээ гаргаж хэлдэггүй. /Вильгелм Буш/ • Ам бол оюун ухааны үүд. Түүнийг нээлттэй орхивол ухаан гадагшаа асгарчихна. Төсөөлөл бол оюун ухааны хөл. Түүнийг хазаарлаж байхгүй бол ухааныг чинь зөв замаас гаргачихна. /Хун Цзычен/ • Шингэх нарнаар үзэгдэх сүүдрийнхээ хэмжээг хараад өөрийгөө том хүн гэж бүү бод. /Пифагор/ • Даруу зан дутах нь ухаан дутсаны шинж. /Александр Поуп/ • Магтаалд хайнга нь биш, зэмлэлд анхаарамжтай нь л ёстой даруу хүн буюу. /Жан Поль/ • Мэдэж байгаа бүхнээ дандаа бүү ярь, ярьж байгаа бүхнээ харин дандаа мэдэж бай. /Маттис Клаудиус/ • Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаантай нь буруутай. /Гёте/ • Мэргэн ухааны үндэс нь тэвчээр юм. /Ювенал/ • Ямар үг хэлнэ тийм л хариу сонсоно. /Хомер/ • Хэзээ ч алдаа гаргадаггүй хүмүүс хичнээн золгүй вэ. Хэзээ ч тэдний зөв байдаггүй. /Шарль дө Мюссе/ • Хэн ч гэсэн ойлгох зүйлээ чагнадаг. /Плавт/ • Ухаан хязгаартай, тэнэглэлд хязгаар үгүй. /Ян Райнис/ • Бидний мэдэх зүйл хязгаартай, мэдэхгүй зүйл маань л хязгааргүй. /Пьер Лаплас/ • Номыг яг л бичигдсэн шиг нь яаралгүй, нямбай уншваас зохино. /Хенри Торо/ • Эрт цагт хүмүүс өөрийгөө төгөлдөржүүлэх гэж суралцдаг байлаа. Өнөө цагт бусдад гайхуулах гэж л ном үздэг болж. /Күнз/ • Алдааг минь зөв зааж байгаа хүн миний багш. Амжилтыг минь зөв тэмдэглэж байгаа хүн миний анд нөхөр. Надад худлаа ярьж байгаа хүн миний дайсан. /Күнз/ • Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг хичээ, магадгүй ахиж уулзахгүй ч юм билүү. /Ярослов Галан/ • Найз нөхдөөсөө үнэн шүүмжлэл сонсох нь хичнээн сайхан билээ. Тийм үгэнд хүн гуниглаж болох ч, үнэхээр л эргэлзээгүй зүйл хэлсэн байвал, зүрх шархалдаггүй. /Бальзак/ • Нөхрөө ганцаар байхад нь зэмлэ, олны дунд ямагт магт. /Солон/ • Нэг эцэг зуун багшаас илүү. /Жорж Херберт/ • Хөдөлмөрлөхгүйгээр олддог юм гэж амьдралд үгүй. /Хораций/ • Залхуу хонинд өөрийнх нь ноос ч тээр болдог. /Томас Фуллер/ • Цаг алдсандаа хамгаас илүү бухимддаг хүн л хамгаас илүү ухаантай. /Данте/ • Юуг ч маргааш гэж хойш бүү тавь. Цагийн үнэ цэнийг мэддэг хүний амжилтын нууц энэ. /Эдуард Лабуле/ • Дараа хийе гэж бүү алгуурла. Дараа хийхэд чинь амархан болчихгүй. /Жан Поль/


Мэдээ
Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны журам, гарын авлага, хэрэгжүүлэх хөтөлбөрт санал авна.

Албаны аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны журам, гарын авлага, хөтөлбөрийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулж байгаа тул саналыг ААДХХ-ийн cnssd_safety_quality@mcaa.gov.mn цахим хаяг, мэдээллийн хайрцагаар 2013 оны 6 дугаар сарын 1 хүртэл хүлээн авна.
Аюулгүй ажиллагаа, дотоод хяналтын хэсэг
Чанарын баталгаажуулалтын журамд нэмэлт өөрчлөлт оруулав.

Дотоод хяналт шалгалтын арга хэмжээг хооронд нь уялдуулах, үл тохирлыг залруулах, зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилт, хяналтыг сайжруулах, зөрчил дутагдлыг мэдээлсэн ажилтныг урамшуулах зорилгоор албаны ИНД-171.79 Үйл ажиллагааны зааварт НААХЗА-ны хянаж, зөвшөөрсөн Бүлэг 6.14 Чанарын баталгаажуулалтын журмын нэмэлт өөрчлөлтийг оруулж, 2013 оны 04 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр албаны даргын А/10 дугаар тушаалаар баталгаажуулав.
Аюулгүй ажиллагаа, дотоод хяналтын хэсэг
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын-8-ны баярыг тохиолдуулан
2013.03.06-ны өдөр ХНБАҮА-ны нийт 9 хэсгийн эмэгтэйчүүд өөрсдийн санаачлагаар нэгдэн сэтгэл санаагаа хуваалцах,
харилцан ярилцах, чин сэтгэлийн бэлэг солилцох зэрэг сонирхолтой хэлбэрээр баяраа хамтдаа сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад тусалсан ХНБАҮА-ны Үйлдвэрчний эвлэлийн хороо болон Монголын аэронавигацийн инженер техникийн ажилтнуудын холбоондоо талархал илэрхийлж ажлын амжилт хүсье!

ХНБАҮА-ны Захиргаа
Нэвтрэх
Хэрэглэгчийн нэр

Нууц үг



Нүүц үгээ мартсан уу?
Шинийг авах бол энд дарна уу.
Yahoo
Talk with us now
Your IP is 54.234.126.92
Browser: Others browsers
Лавлах
Зарлал
Та зарлал бичхийн тул нэвтэрсэн байх шаардлагатай.

09/05/2011 11:58
Манай веб сайт уруу тавтай морилно уу